Тусгаар тогтнол одонгоор Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг шагнав
2012.01.02

Тусгаар тогтнол одонгоор Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг шагнав

Монголын Ардчилсан холбооноос Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” одон бий болгож, туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолын хувьсгалын үзэл санаа, тэмцэл ялалтыг төгс төгөлдөр үр дүнд хүргэсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хүмүүсийг уг одонгоор шагнаж байгаа ажээ. Тусгаар тогтнолын одонгоор  Монголын бурхан шашны тэргүүн наймдугаар Богд Жавзандамба хутагтыг нэхэн шагнаснаа өчигдөр есдүгээр богдод гардуулсан байна.


МоАХ-ны Тусгаар тогтнол одонгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, ардчиллын анхны партизануудыг шагнах болсон талаараа тус холбооныхон мэдээллээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.