АН-ын 4:11 уулзалт болно
4:11 уулзалт
2013.12.05

АН-ын 4:11 уулзалт болно

Ардчилсан намынхан сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт хийдэг билээ. Өнөөдөр уг 4:11 уулзалт ТЭЦ-2 станцад болох юм байна.

Энэ уулзалтаар хэлэлцэж буй асуудлынхаа голомт дээр буюу газар дээр нь уулзаж санал бодлоо хуваалдаг уламжлалтай. Энэ ч үүднээс өнөөдрийн 4:11 уулзалтаа ТЭЦ-2 дээр зохион байгуулах бөгөөд эрчим хүчний асуудлаар ярилцах бололтой.

Өнгөрсөн сарын 4:11 уулзалт яармаг дахь барьж дуусаагүй 300 эхийн төрөх эмнэлэгт зохион байгуулагдаж, зардал хэтэрсэн барилга, байгууламжуудын асуудлыг хөндөж байсан юм.