О.Баасанхүү: Хоёр намын хамтран гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлмээр байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар асуулт тавьж, Ерөнхий сайд болон бусад сайдууд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Засгийн газрын 122 дугаар Үндсэн Хууль зөрчсөн эсэх талаар хэзээ надад бичгээр хариу өгөх вэ? Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. Хууль зүйн яам эмнэлгийн байранд орох шаардлага байгаа юм уу? Чингэлтэй дүүргийн эмнэлгийн байрыг авах гэсэн хүмүүс тань руу мессэж бичье гээд байна. Таны утасны дугаарыг олон нийтэд зарлахыг Ерөнхий сайд та зөвшөөрөх үү үгүй юу?
Дулааны үнэ өсөөгүй гэсэн хэрнээ дулааны суурь хураамж аваад байдгийн учир юу вэ? Түүнээс гадна тэтгэврийг нэммээр байна. Зарим аймгуудын засаг даргын асуудлыг яаж шийдэх гэж байна?
Аливаа асуудалд намын байр сууринаас хандалгүй, хоёр намын хамтран гаргасан шийдвэрүүдээ хэрэгжүүлмээр байна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Эрүүл Мэндийн Яаманд биш Хууль Зүйн яаманд харъяалагддаг. Энэ бол эрсдэлтэй ажил хийдэг хууль сахиулагч байгууллагуудын албан хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой эмнэлэг. Харамсалтай нь цэргийн дэглэм үйлчилдэг газар Г.Баасанхүү гишүүн утга учиргүй тэмцэл зохион байгуулсан нь зүй ёсонд нийцэхгүй байна.