Олон улсын аюулгүй байдлын чуулганд сайд оролцлоо
2011.11.21

Олон улсын аюулгүй байдлын чуулганд сайд оролцлоо

Олон улсын аюулгүй байдлын чуулган Канадын Нова Скошиа мужийн Халифакс хотноо арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд 40 гаруй орны Батлан хамгаалахын сайд нар, гадаад харилцаа, аюулгүй байдал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөгчид, тинк танк инстутийн ажиглагчид, шинжээчид, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Гурав дахь удаагаа зохион байгуулж буй чуулганыг нээж, Канадын Батлан хамгаалахын сайд Петер Маккий, АНУ-ын шинээр томилогдсон Батлан хамгаалахын сайд Леон Панетта нар үг хэлсэн бөгөөд хурлаар дэлхийн улс орнууд, бүс нутгийн, тив дэлхийн хэмжээнд тулгамдаад буй сорилтууд, дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөхцөлд батлан хамгаалахын төсвийг хэрхэн удирдах, Арабын ертөнцөд үүссэн хувьсгал, Хятадын хүчирхэгжиж буй нөхцөл байдал, Европын холбоо, Атлантик-Ази номхон далай улс орнуудын аюулгүй байдлын асуудал болон улс орнуудын Олон улсын аюулгүй байдлыг хангахад хүлээж буй үүрэг гэх мэт асуудлуудыг хэлэлцжээ.

Батлан хамгаалахын сайд Л.Болд Канадын Батлан хамгаалахын сайд Петер Маккий, Израйлын шадар сайд бөгөөд батлан хамгаалахын сайд Махмуд Барак нартай хоёр талын уулзалтууд хийж цэргийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар уулзаж ярилцсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.