Л.Гантөмөр: Ядаж 100 жилийн настай барилга барих хэрэгтэй
УИХ-ын чуулганаар Боловсролын сайд Л.Гантөмөрөөс салбарын талаар асуулт асууж, хариулт авч байна.
Н.Батцэрэг: Ойрын хэдэн жилийн төлөвлөгөө маш тодорхой байх хэрэгтэй. Энд цэцэрлэг барина, тэнд сургууль барина гээд яг тодорхой хэлэх хэрэгтэй. Горьдоож байгаа ч юм шиг худлаа судалгаа хийж байна гэж хэлэх хэрэггүй. Сургуулийн ачаалал маш өндөр байна. энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Л.Гантөмөр: Цэцэрлэгийн хүрэлцээ нийт хүүхдийн 60 хувь байж байгаад 70 болоод, ирэх жил 80 хувийг цэцэрлэгт хамруулж чадна. 20 хувийг хамруулах боломжийг хүүхэд харах үйлчилгээнд байна гэж үзэж байгаа. Сургуулийн ачаалал гэвэл 130 хүүхдэд 100 суудал оногдож байна. Өөрөөр хэлбэл, 30 хүүхэд суудалгүй учраас хоёрдугаар ээлжинд орж байна.
Тулгамдсан асуудал нь 5000 орчим хүүхэд гуравдугаар ээлжинд сурч байна. Ирэх онд гурван ээлжтэй сургуулийг байхгүй болгон гэж төлөвлөж байна. Бидэнд төсөв хэрэгтэй байна. Төсвөөс гаргасан мөнгөнөөс гадна мөнгө хэрэгтэй байна. Өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьд хүргэхийг дэмжвэл ирэх онд 100 бага сургууль цэцэрлэгийн барилгыг нэмж эхлүүлэх боломжтой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Л.Энх-Амгалан: Хөдөөгийн цэцэрлэг сургуулийг хэрхэн анхаарч байгаа вэ. Нийслэлд л анхаараад байх шиг.
Л.Гантөмөр: Боловсролын салбарын хүндрэлийн хувьд хөдөөд бол гайгүй. Зохион байгуулалтын асуудлыг хөндөж байгаа. Үрэлгэн зан хаа сайгүй байна. Зардлын зөв хуваарилалтыг хийгээд, хаана 12 жилийн сургууль хэрэгтэй байгаа, хаана бага сургууль хэрэгтэй багаа зэргийг анхаарах хэрэгтэй байна.
Бид хэт их богино настай барилга бариад байгаа. 20 жил тутам барилга бүрэн засвар хийгээд, 30-40 жил тутам дахин бариад байх юм бол Монгол Улсын төсөв хүнд байдалд орно. Ядаж 100 жилийн настай барилга барих хэрэгтэй байна. Хямд үнийн өрсөлдөөнөөс болоод насгүй барилга баригдаж байна хэмээн хэлэв.
Ч.Хүрэлбаатар:
Дүрэмт хувцасныхаа мөнгийг төлөхгүй бол багш нар хүүхдүүдийг загнаж хичээлд суулгахгүй гэдэг учраас эцэг эхчүүд хэцүү байдалд орчихоод байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа, ялангуяа хөдөө орон нутагт бизнесийн боломж тааруу байгаа ийм үед энэ нь улам дарамт болж байна. Боловсролын Яамны энэ шахааны бизнесийг болиулж өгөх хэрэгтэй.
Л.Гантөмөр:
Орлого багатай өрхүүдийн хувьд санхүүгийн дарамт болж байгааг бид ойлгож байна. Энэ тал дээр тусгай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ. Харин яаж хэрэгжүүлэх тал дээр Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран ажиллаж байна. Энэ Яам маань өргөн хэмжээний судалгаа хийж байна.
Бид “Сайн сургууль-сайн боловсрол” гэсэн бодлогыг хэрэгжүүлэх учиртай.
Боловсролын Сайдын мэдээлж байгаагаар бага ангийн сурагчдын дүрэмт хувцас 62 000, дунд ангийн сурагчдынх 76 000, ахлах ангийн сурагчдынх 108 000 төгрөгийн үнэтэй байна. Засгийн Газар дүрэмт хувцасны чанар, хангамжийг сайжруулахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж байгаа билээ. Ингэхдээ чанарын шаардлагыг үйлдвэрлэгчдэд тавьж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгч байна. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгын хүрэлцээний асуудлыг ярилаа.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
Сургуулийг тойргоор зохион байгуулах асуудал юу болж байна вэ? Сум болгон 12 жилийн сургуультай байх шаардлагтай байна уу? Бага, дунд, ахлах сургуулийн тойргийн системийг бий болгож, үүндээ түшиглэн барилга байгууламжийн хувиарлалт хийх, амралт хичээлийн цагийг зохион байгуулах, багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх асуудал хэр явж байна?
Л.Гантөмөр:
Бид “Сайн сургууль-сайн боловсрол” гэсэн бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Тойргийн системийн тухайд бол бид судалгаа хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
Боловсролын Яамтай холбоотой хөрөнгө оруулалтын ажлууд ахиц муутай байна. Ховд аймагт л гэхэд сургууль цэцэрлэг нийлсэн 17 объект байна. Эдгээрийнхээ гүйцэтгэлийг түргэн хийхгүй бол балгас болохнээ. Энэ асуудал дээр Боловсролын Яам анхаармаар байна.