Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв
Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийн талаар УИХ-ын гишүүн үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Өөрөөрөө асар их золиос хийж байна. Энэ хүн эдийн засагч хүний хувьд эдийн засагт байгаа ялзрал замхарлыг өөрөөрөө илэрхийлж байна. Төрийн байгууллагууд ажиллаж чадахгүй байна, боловсон хүчин муу байна, эдийн засаг унаж байна. Энэ бүхнийг л хэлсэн.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
1996 онд бид олонхи болж дөрвөн удаа Засгийн газраа сольсон. Үүний сөрөг үр дагаврыг ард түмэн амссан. Яг ийм зүйл өнөө үед дахин битгий давтагдаасай. Энэ хүн монголын төрд байх ёстой хүн гэж боддог. Хэлсэн зүйл нь бодитоор нүүрлэсэн, хэлж буй үгс нь зөв. Гэхдээ АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цугтаа зүтгэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
Мань мэтийн шинэ гишүүддээ үлгэр дууриалал болоод ажиллах ёстой. Хэлсэн бүх зүйл нь үнэн зөв. Гэхдээ эр алдааг засахын тулд хамтдаа л зүтгэе л даа. Хамтдаа ажиллаад үзье, болохгүй бол бүгд таръя.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Муу улстөрч өөртөө таалагдсан улстөр хийдэг. Сайн улстөрч ард түмэнд таалагдсан улстөр хийдэг байх ёстой. Гэхдээ та бол сайн улстөрч. Олгиархуудтай тэмцэхэд маш хэцүү байгааг чинь ойлгож байна. Олигархиудад том компани, мөнгө байна, намын хамгаалал байна, тэдэнтэй тэмцэх хэцүү. Та хэрвээ энэ олигархиуд дундаасаа гарчих юм бол таныг бүр живүүлэх гэж оролдоно шүү дээ. Дуугарах хүмүүсийн тоо цөөрнө шүү дээ. Тиймээс гарахгүй байх нь зөв гэж бодож байна.