Төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтыг хангах ажилд оролцсон залууст талархал илэрхийллээ
Төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтыг хангах ажилд оролцсон залууст талархал илэрхийллээ
2013.12.24

Төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтыг хангах ажилд оролцсон залууст талархал илэрхийллээ

Шинэчлэлийн Засгийн газраас  төрийн түгжрэлгүй үйлчилгээ зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх ТҮЦ машиныг ашиглалтад оруулсан.  

Энэ ажлыг гүйцэтгэсэн инженерүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хүлээн авч уулзлаа. “Засгийн газраас төрийн хүнд суртлыг алга болгох олон зүйл хийж байгаагийн нэг нь ТҮЦ машин. ТҮЦ машиныг нийслэл болон 21 аймагт суурилуулах ажилд сэтгэл гарган, гар бие оролцсон та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашид ч мэдээллийн технологийн олон амжилтыг ашиглаж, төрийн хүнд суртлыг арилгах шинэ санал, санаачлагыг дэмжиж ажиллах болно” гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.

ТҮЦ машиныг ашиглалтад оруулахад гүйцэтгэгч байгууллагаас гадна Үндэсний Дата төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газар, Татварын Ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Скайтел компани гэсэн долоон байгууллагын 21 инженер ажиллажээ.

Монгол Улсын хэмжээнд 45 “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин” ажиллаж, 6 төрлийн лавлагаа, 2 төрлийн тодорхойлолт гаргах, зохих шатны байгуулагад санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.