Улсын хэмжээнд 140 000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг.
2013.12.31

Х.Амгаланбаатар: 50-иас дээш ажилтантай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг заавал ажиллуулах ёстой

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх асуудал учир дутагдалтай хэвээр байна. Мөн тэдэнд зориулсан ажлын байр хомс, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хангалтгүй байгааг иргэд ярьж байна. Харин Монголын Үйллвэрчний Эвлэлийн Холбооноос тэдний хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмждэгийг тодрууллаа.

Энэ оны судалгаагаар улсын хэмжээнд 140 000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Харин тэдний нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчин таатай бус байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй иргэд ярьж байна. Хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дотор эмэгтэйчүүд олон байна. Тиймээс нийгмийн тодорхой хэсгийн хөдөлмөр эрхлэх боломж, үүнд холбогдох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

Хөдөлмөрийн тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах, ажиллуулаагүй нөхцөлд тэдний нийгмийн хамгаалал, ажлын байрны асуудалд аж ахуй нэгжүүд хувь нэмэр оруулах үүрэгтэй байдаг. Энэ хуулинд заасан аж ахуй нэгжүүдийн үүргийн хэрэгжилтийг хангахад Үйлдвэрчний Эвлэл анхаарч ажиллаж байна. 50-иас дээш ажилтантай газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг заавал авч ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын санд тодорхой мөнгөн хандивыг өгөх ёстой байдаг.

Ажилд орч чаддаггүйн гол шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие махбодь, оюун санаа, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадваргүй байдаг. Гэхдээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны олон хүн ажилгүй байгаа учраас ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлж өгөхийг энэ сарын гурванд тохиосон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсч байлаа.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Ямар ч хөдөлмөр эрхлэх чадваргүй хүмүүсийн тухайд бол нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулж нийгэмшүүлэх, гэрт нь суулгаад байлгүй хамт олон дунд нь байлгах, хувь хүний хөгжлийн талаас нь арга хэмжээг орон нутгийн түвшинд авах шаардлага байна.

Хөдөлмөр эрхлэлтээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулахгүй бол тэд нийгмээс тусгаарлагдсан хэвээр байх болно.