Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн корпорацитай болно
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпорацийн төсөл”-ийг боловсруулж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд танилцууллаа.
2013.09.06

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжлийн корпорацитай болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бие даан оролцох боломж хангалттай түвшинд байдаггүй. Тэдэнд зориулсан зам, гарц, дуут гэрлэн дохио гэхчлэн шаардлагатай зүйлс олон бий. 

Тэгвэл Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцлийг бүргдүүлж, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн корпорацийн төсөл”-ийг боловсруулж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд танилцууллаа.

Тэдэнд зориулсан зам, гарц, дуут гэрлэн дохио гэхчлэн шаардлагатай зүйлс олон бий.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэлээр өөрсдөө санаачлага гарган, төсөл хөтөлбөр боловсруулан танилцуулж байгааг сайшаан, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлэх, тэдний талаарх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бизнесийн төв байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил, мэргэжлийн дадлага туршлага, чадавхийг дээшлүүлэх сургалт явуулах зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн тогтмол үйл ажиллагаатай болох юм байна.