Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.05.03

Мэндчилгээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, оролцоогхангах, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нь нэмэгдүүлэх, тэдний амьжиргааны түвшинг баталгаажуулах асуудал нь Монгол Улсын төрийн бодлогын салшгүй чухал хэсэг юм.

ХАХНХЯ-наас “Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийгмийн бүлгүүдэд чиглэсэн чуулган, зөвлөгөөнийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгеөд энэ удаа Хөгжпийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг 2013 оны 5 дугаар сарын 03-нд зохион байгуулах гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ төрийн бодлогын гадна орхигдуулдаг нэг ч улс орон байхгүй.

Үүний адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал Монгол төрийн бодлогын чухал асуудал байх учиртай. Тиймээс хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулан ажиллаж буй Монгол Улсын төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах шинэчилсэн цогц бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудал зүй ёсоор тусгагдахыг Та бүхэнд дуулгая.

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойшхи багагүй хугацаанд манай салбарын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг тэргүүнд тавьж тодорхой ажлуудыг хийж байна.

Тухайлбал: хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтсийг байгуулж яамны харьяа Сэргээн засах хөгжпийн үндэсний төвийн бүтэц, стандартыг шинэчлэн цаашид орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгөх үндсэн чиг үүрэг бүхий нэгжүүдийг байгуулахаар ажиллаж байна.

Эрх зүйн орчны хүрээнд дээр дурдсаны дагуу Монгол Улсын төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд уг цогц бодлогын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын асуудлаарх холбогдох хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Түүнчлэн “Та бүхний асуудлыг Та наргүйгээр шийдвэрлэхгүйн тулд” чуулганыг угтан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгмийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, тэдний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Оролцоог бодит болгоё” сарын аяныг орон даяар өрнүүллээ. Хэдийгээр богино хугацаа мэт боловч нийгэм, олон нийтийн анхаарлыг уг асуудалд хандуулах, цаашдын бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлж, хамтран ажиллах ажлын эхлэл болж байгааг онцгойлон тэмдэглэхэд таатай байна.

Цаашид Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбараас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын хүрээнд холбогдох хууль, тогтоомжуудыг амьдралд ойр, хэрэгжих боломжтой, үр дүнтэй болгож сайжруулах, тэдний өмнө хүлээх бүх шатны үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох, бүх түвшний бодлого, үйл ажиллагааг уг асуудалд чиглүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэлийн шинж чанартай тодорхой бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийгэм, хамт олны дэмжлэгтэйгээр хэнээс ч дутахгүй аж төрж амьдарч ирээдүйдээ итгэл төгс байхыг нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд та бүхэндээ хүсье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.