НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөр
2013.07.26

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц барина

Нийслэлийн засаг дарга барилга байгууламж барих шинэ журам гаргалаа.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай захирамж гаргаад удаагүй байна.

Захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний барилга байгууламж зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга дэд бүтцийн монгол улсын стандартыг хангуулан ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болголоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөр:

2013 оны 7 сарын 23-ны өдөр захирамж гаргасан. Захирамжид хоёр ажил хийгдэнэ гэж ойлгохоор байна. Одоо байгаа барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах ажлыг зохион байгуулна.

Нэн ялангуяа үйлчилгээний газруудад, нийтийн эзэмшлийн зам талбай, төр захиргааны байгууллага түүчээ болж яаралтай зохион байгуулахыг үүрэг болгосон. Харин шинээр баригдаж байгаа барилгууд энэ стандартыг анхнаасаа зураг төслөөсөө мөрдөх юм.