Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв нээгдлээ
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар оролцлоо.
2013.06.04

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв нээгдлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл олгох Нийгмийн эрүүл мэндийн төв, Сэргээн засалтын кабинет Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд байгуулагдлаа.

Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Италийн АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Д.Тулгамаа нар оролцож, тууз хайчлан төвийг албан ёсоор нээв

Энэ үеэр Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд хамт олонд түшиглэн сэргээн засах гурав хоногийн сургалтыг эхлүүллээ.