Улаанбуудай импортлох асуудлын анхны хэлэцүүлэг боллоо
Улаанбуудай
2014.01.07

Улаанбуудай импортлох асуудлын анхны хэлэцүүлэг боллоо

Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулах анхны хэлэлцүүлгийг  өрнүүлсэн юм.

Манай улс 2009 онд 115 мянган тонн Улаанбуудай Оросоос импортлож байсан бол сүүлийн жилүүдэд энэ тоо харьцангуй буурч 2012 онд 50 мянган тонныг импортолжээ. Харин энэ жил 100 мянган тонн Улаанбуудай импортлохоор яригдаж, анхны хэлэлцүүлгээ хийсэн юм.

 Хэлэлцүүлгийн үеэр С.Бямбцогт гишүүн "Улаанбуудай импортлоход тээвэрлэлтийн зардал нэмэдсэн өртгийн албан татвар орно. Эх орныхоо ургацаар 100 хувь улаан буудайныхаа хэрэгцээг хангаад болоод байсан. Улаанбуудай импорлоно гэдэг бол илүү зардал" гэв. Харин Салбарын сайд Х.Баттулга "Манай улс Улаанбуудайн хэрэгцээгээ зуун хувь хангадаггүй. Өнгөрсөн жилүүдэд  Оросоос авч улсын нөөцийг бүрдүүлж байсан. Манай ургацын буудай чанар муутай" гэлээ.

 Энэ үеэр эх орныхоо улаан буудайн ургацын чанарыг сайжруулах, сайн ургацын үр оруулж ирж, эх орныхоо хөрсөнд тарих, зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Мөн 100 мянган тонн биш 20 мянган тонн Улаанбуудай оруулж ирэх зэрэг асуудал яригдлаа. Харин анхны хэлэлцүүлгээр улаанбуудайн импортын асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзээд, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.