Импортын буудайн эхний ээлж орж ирэв
манай улс дотооддоо 404 мянган тонн улаан буудай хураан авсан.
2014.03.05

Импортын буудайн эхний ээлж орж ирэв

Өнгөрсөн жил манай улс дотооддоо 404 мянган тонн улаан буудай хураан авсан.

Гэвч энэ нь дотоодын гурилын үйлдвэрүүдийг хангаж чадахгүй байгаа. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 100 мянган тонн улаан буудайг импортлох, улмаар гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар батлуулсан билээ.

Намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр чамгүй маргаан өрнөж байсан юм. Тэгвэл энэхүү буудайн эхний хэсэг болох 17 вагон буудайг ОХУ-аас оруулж иржээ. Ингэснээр нэг тонн буудайг 270 ам.доллараар буюу 472 мянган төгрөгөөр авчээ.