Х.Баттулга: Мэргэжлийн холбоод худлаа яриад байна. 280 мянган тонн буудай байхгүй
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2014.01.10

Х.Баттулга: Мэргэжлийн холбоод худлаа яриад байна. 280 мянган тонн буудай байхгүй

УИХ-ын өнөөдрийн чуулганаар

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулахад, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

С.Бямбацогт: Бидэнд улстөржсөн асуудал байхгүй. Бодлого алдагдчихаад байна. Бодлогоо иргэж нэг харъя гэж байгаа юм. Атарын гуравдугаар аяны үр дүнд улаан буудай тарьдаг талбай нэмэгдсэн. Гэтэл өнөөдөр 100 орчимоор буурсан байна. Төрийн бодлогын алдаагаа засъя. Ингэж ярьсангүй. Бодлогын алдаагаа хэзээ засах вэ Г.Баярсайхан дарга аа. Зөрүүтэй асуудал яригдаад байна. Загнахгүйгээр ойлгуулж өгөөч.

Г.Баярсайхан: АН, МАН-ын улаанбуудай гэсэн юм байхгүй. Ц.Нямдорж гишүүн ээ та талх иддэг хүн. Намайг сонсож бай. Газар тариаланчид дураараа арбас тариад байна уу гэдгийг мэдэхгүй байна. Талх тариа улаанбуудайтай холбоотой асуудал дээр байнгын хорооноос шахалт үзүүлж байгаа. Бодлого бэлэн болсон байгаа. Салбарын яаманд шавдуулж сануулья гэж хэлмээр байна. Нөхдийн шаардлагыг хүлээж авч байна.

Х.Баттулга: Дотоодын хэрэглээ 320 төгрөг шүү. Мэргэжлийн холбоод худлаа яриад байгаа юм. Бид гурилын үнийг л барих гээд байгаа юм.  Тариаланчдын хохироохгүй. Тариаланчид бүх тариагаа зараад дуусчихсан” гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.