Цэцэрлэг барихын тулд таван иргэнд 240 сая төгрөг олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.02.03

Цэцэрлэг барихын тулд таван иргэнд 240 сая төгрөг олгоно

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрөгч онд захирамж гаргаж нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн билээ. 

Энэ дагуу тус газарт байгаа таван иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон байна. Иргэдэд олгох хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст,

Иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.