“Ухаалаг шуудангийн хайрцаг”
2014.02.07

“Ухаалаг шуудангийн хайрцаг” таны хэрэглээ болно

Манай улсад төдийгүй олон улсад шинэд тооцогдох шуудангийн үйлчилгээний нээлт өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Таван буудал дахь Далайхүү төвд боллоо. Энэ нь “Ухаалаг шуудангийн хайрцаг” юм.

Энэ үйлчилгээ ачаа бараа, захидал шуудангаа хүнд дайдаг цагийг хална. Иргэд гар утсанд нь ирсэн нууц дугаараар гэрийнхээ ойролцоох төвд очиж ухаалаг шуудангийн хайрцгийг хурууны хээгээ уншуулан онгойлгоод өөрт нь ирсэн илгээмжээ авах боломжтой гэсэн үг юм.

“Шинэчлэлийн Засгийн газар хөдөөгийн болон гэр хорооллын иргэддээ төрийн бүх төрлийн үйлчилгээг ойртуулж, чирэгдэлгүй болгоход ихээхэн анхаарч байна. ТҮЦ машин энэ чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төслийн нэг. Ашиглалтад оруулж байгаа ухаалаг шуудангийн хайрцагны үйлчилгээ ч мөн иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг шуудангийн шинэ үйлчилгээний нээлт дээр хэллээ.

Шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулсан ухаалаг шуудангийн хайрцгийгэхний ээлжинднийслэлийн 18 цэгт болон төвлөрөл ихтэй Дархан, Эрдэнэт хотод, цаашид төв суурин газар бүрт байршуулна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Таван буудал дахь Далайхүү үйлчилгээний төв, Яармаг дахь Вива хорооолол, 32-ын тойргийн Бүрэн плаза, Баянхошуу дахь Боса худалдааны төв болон Төв шуудан гэсэн 5 цэгт байршуулж, 3 дугаар сарын 1-ний дотор нийт 20 ширхэгийг бүрэн суурилуулах юм.

Шуудангийн үйлчилгээнд шинэчлэл хийх тавантөсөлд Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 1,9 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ хөрөнгөөс өмнө нь улсын автозамын сүлжээг дагасан орчин үеийн тээвэр логистикийн үйлчилгээнд зориулж хот хоорондын шуудан тээврийн зориулалтын 8 автомашин хүлээлгэн өгч байсан.

Ийнхүү манай оронд ихээхэн хоцрогдолтой байсан шуудан хүргэлт шинэ, ухаалаг үйлчилгээнүүдээр хүрээгээ тэлсээр байна