С.Бямбацогт: Хүнийг хөгжүүлэх, хамгаалах чухал ч гэлээ өсгөх бодлого нэн тэргүүнд шаардагдаж байна
2012.04.20

С.Бямбацогт: Хүнийг хөгжүүлэх, хамгаалах чухал ч гэлээ өсгөх бодлого нэн тэргүүнд шаардагдаж байна

"Даймонд пресс" клубээс явуулж буй "50:50 буюу байр суурь"буланг уншигчиддаа хүргэж эхэлсэн билээ. Цаг үеийн чухаласуудалд эрэгтэй, эмэгтэй улстөрчид эн тэнцүү, эсвэл эсрэг тэсрэгбайр суурьтай байдаг. Тодорхой асуудал дээр тэд ямар байр суурь илэрхийлж байгааг уг булангаараа хүргэхийг зорьсон юм. Энэудаа уг булангийнхаа зочноор  УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг урьж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд буюуодонтой эхчүүдэдурамшуулах олгох тухай хуулийн төслийнтухай байр суурийг нь сонирхлоо. Уг хуулийнтөслийг санаачилсан ч хуулийг батлах шаардлагагүй гэж үзэж буй хүмүүс байсаар байгаа юм. Ингээд хууль санаачлагчгишүүдийн байр суурийг хүргэе.

-Монгол улсын иргэн бүрийг төрсөн нутагт нь эзэн суулгахын тулд хүн амаа өсгөх бодлогыг зоригтой хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Хүнийг хөгжүүлэх, хамгаалах чухал ч гэлээ өсгөх бодлого нэн тэргүүнд шаардагдаж байна. Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Монголын үрс маш олон болтугай гэж байнга ерөөдөг. Учир нь аливаа улсын үндэсний аюулгүй байдлын нэг томоохон хөшүүрэг нь хүн амын тоо байдаг. Хүн бүр баялаг бүтээгч байдаг учраас хүн ам олонтой улс орны зах зээл том болж эдийн засаг болон бусад салбартаа тогтвортой байж, хөгжин дэвших хандлага ажиглагддаг. Тиймээс аль ч улс орны хувьд хүн амаа өсгөх нь нэн тэргүүний бодлого байсаар ирсэн. Харин хүн амаа өсгөх хамгийн гол хөшүүрэг нь эхэд олгох мөнгөн тэтгэмж байдаг. Тэр утгаараа эхэд урамшуулал олгох замаар хүн амаа өсгөж, үндэсний аюулгүй байдал гэхээсээ илүүтэйгээр зөвхөн сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж байна гэсэн үүднээс харж, гацаанд оруулах, эсэргүүцэх хандлага байсаар байна. Уг нь бид ялих шалихгүй асуудлаар хориг саад тавихгүй хүн амаа өсгөхөд яаралтай анхаарах цаг нь ирсэн. Тэгэхгүй бол 2025 он гэхэд дөнгөж 3.1 сая иргэнтэй байна гэсэн мэдээлэл байгаа юм. Дэлхийн хамгийн том газар нутагтай орнуудын тоонд ордог манайх шиг улс орон хамгийн цөөн хүн амтай болж нийгэм, эдийн засгийн голлох салбартаа гаднаас ажиллах хүчин авах хүрч байгаа нь байж болшгүй аюул.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.