“Coal Mongolia”олон улсын хө­рөнгө оруулагчдын чуул­ган, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.02.21

Д.Ганхуяг: Уул уурхайн төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хувьцаат компанид шилжүүлнэ

Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч нь уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин энэ салбар ямар замаар хэр­хэн хөгжих, хаанаас ямар хөрөнгө оруулалт т­а­тах боломж байна, хууль эрх зүйн орчин ямар бай­­на гэдэг асуудлуудаа төр, хувийн хэвшил, хө­рөнгө оруулагчид “Coal Mongolia”олон улсын хө­рөнгө оруулагчдын чуул­га уулзалтаар ярилцдаг билээ.

Хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн зүгээс төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын ту­хай хууль гээд ер нь төрийн бод­лого шийдвэр ямар байгаа талаар ихээхэн сонирхож байсан. Тиймээс чуулганд оролцсон төрийн өндөр албан тушаалтнуудын байр суурийг хүргэж байна.

Д.Ганхуяг: Уул уурхайн төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хувьцаат компанид шилжүүлнэ

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бич­гийн хүрээнд эрдэс баялгийн салба­рын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой өрсөлдөх чадвартай байх ёстой гэдгийг баталгаажуулж өгсөн.

Энэ бодлогын баримт бичигт нүүрстэй холбоотой ямар заал­тууд орсон бэ гэхээр нүүрсний боловсруулах үйлдвэрүүдийг бод­логоор дэмжих, нүүрсний уурхайг түшиглэж цахилгаан станц барих, хүрэн нүүрснээс утаагүй түлш, шингэн түлш, хий гаргаж авах, шатдаг занар боловсруулах зэрэг зорилтууд орсон байгаа.

Харин нүүрсний салбарт болж бүтэхгүй, шийдлээ хүлээж буй ямар асуудлууд байна вэ гэхээр дэд бүтэц, тээврийн асуудал хүнд байгаа нь үнэн. Авто замаар тээвэрлэж байгаа учраас өндөр өртөгтэй өрсөлдөх чадвар доогуур байна. Төмөр замгүй учраас олон улсын статусгүй байгаа.

Үүнийг ший­дэ­хийн тулд Засгийн газрын зүгээс шинэ төмөр зам тавьж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хилийн боомтын нэвтрүүлэх хү­чин чадал хангалтгүй байгаа, тээвэр, тээврийн тарифын асуудал тодорхой бус, гол нүүрс гарч буй Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтууд 24 цагаар ажиллахгүй байна. Эрдэс баялгийн бирж бай­даггүй, үүнийг шийдэхийн тулд тодор­хой ажил хийж байгаа. Татварын хувьд нэг шатлалтай, хувь хэмжээний хувьд ч гэсэн олон улсын түвшинтэй харьцуулахад өндөр биш. Гэхдээ хураамжийн төрөл олон энэ нь тэр чигтээ хүнд суртлыг бий болгож байгаа гэх мэт тулгамдаж буй асуудал бий. Үүнийг шийд­вэрлэхийн тулд төрийн зүгээс шаардлагатай ажлуудыг шат дараатай хийж байгаа.

Тиймээс энэ салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын санал чухал ач холбогдолтой.

Нүүрсний салбарт дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэ­лээр нүүрсний үнийг зах зээлийн зарчимд үндэслэн дэс дараатай чөлөөлөх, эрчим хүчний үнэд төрийн зохицуулалтыг хэрэг­жүү­лэх, геологи, уул уурхайн сал­барын төрийн өмчит аж ахуйн нэг­жүүдийг корпорацийн хэлбэрт оруулах, улстөрөөс хараат бус, бие даасан байдлыг хангах, олон нийтийн хувьцаат компани болгож өөрчлөх, 2014 онд УИХ-аар батлах өмч хувьчлалын хөтөлбөрийн хү­рээнд уул уурхайн төрийн өмчийн компаниудыг олон нийтийн хувьцаат компанид шилжүүлэх, ул­маар хөрөнгийн биржийн үйл ажил­лагааг идэвхжүүлнэ.

Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц болоход зонхилох үүрэг гүйцэтгэх хөрөнгө оруулаг­чидтайгаа хамтран ажиллах болно” гэв.