Д.Ганхуяг: Зөв шийдвэр гаргахад олон түмний санал хамгийн чухал
“Ярилцья” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэлэлцүүлгийн шат дууссан чуулганаар оруулах болоод байгаа. Тиймээс энэ салбарын асуудлаар Уул уурхайн сайл Д.Ганхуяг оролцож байна.
- Монгол улсын эдийн засгийн, ДНБ-ны голыг нугалдаг томоохон салбар уул уурхай. Гэхдээ хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа нэг асуудал бол нэгдмэл ойлголт байр суурьтай болох шаардлагатай гэдэг асуудал хөндөгдөж байна. Мөн “Эрдэс баялгийн салбар 2025” чуулганы талаар ярилцлагаа эхэлье?
УИХ –д Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг өргөн барьсан хэлэлцээд дуусч байна. энэ баримт бичгийг Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулж хэлэлцсэн. “Эрдэс баялгийн салбар 2025” гэж нэрлэсэн шалтгаан нь бид урт хугацаанд харж төлөвлөх шаардлагатай байна. Дэлхийн улс орнууд 2050 он хүртэл гаргасан байдалтай байна.
Тэгэхээр бодлогын баримт бичигт алсын хараатай явахыг уриалж байгаа. Судалгаа сайн гаргаж богино хугацаанд өөрчлөлт оруулаад явах чухал үзэл баримтлалтай байгаа. Мөн ойрын ирээдүйд уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн тулгуур байх нь ойлгомжтой болоод байна. Зорилтоо олон түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ хэлэлцүүлгээр зорилтдоо хүрэх хөгжлийн стратегийг тодорхойлох арга барилыг судлах юм.
- Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг бол хамгийн олон хүнийг хамруулсан олон хэлэлцүүлэг санаа бодлыг авсан төсөл боловсруулагдаж байгааг сэтгүүлд онцолсон байна?
Судалгаанд үндэслэн зөв шийдвэр гаргахын тулд олон түмний санал авах нь хамгийн чухал юм. Олон улсын байгууллагаар мөн хянуулсан. Мэдээж авах гээхийн ухаанаар хандах болно. мөн Мэргэжлийн холбоод буюу баялаг бүтээгчдийн байр суурийг сонссон байгаа.
Үргэлжлэлийг бичлэгээс...