Германтай нүүрсний салбарт хамтрах боломжтой
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХБНГУ-ын долоо хоног тутмын “Шпигель” сэтгүүлд ярилцлага өглөө
2013.11.28

Германтай нүүрсний салбарт хамтрах боломжтой

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХБНГУ-ын долоо хоног тутмын “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Монгол Улс Германтай цаашид харилцах, хамтран ажиллах салбаруудын эхэнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлийг нэрлэлээ.

Монгол малын түүхий эдээр байгалийн гаралтай сайн чанарын бүтээгдэхүүнийг Германы өндөр технологи ашиглан үйлдвэрлэх боломжтой. Цаашлаад уул уурхайн салбарт тэр дундаа нүүрс боловсруулах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгаа.

Нүүрснээс хий болон шингэн түлш гаргаж авах чиглэлд Герман улс их туршлагатай. Энэ чиглэлээр хамтын ажиллагаа эхэлсэн гэж ярилаа.