Оюутолгойд татварын татварын хөнгөлөлт эдлэхгүй
2013.11.21

Оюутолгой хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт эдлэхгүй

   “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн талаар сэтгүүлчид сонирхсон юм.

Ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээ өндөр байгаагаас алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаахаас зайлсхийж, хил давуулах оролдлого олноор гарах болсонтой холбогдуулан энэхүү хуулийн төслийг Засгийн газраас санаачлан өргөн барьсан.

Өөрөөр хэлбэл, эл хуулийн төслийн хүрээнд нөөц ашигласны татварын одоо байгаа хувь хэмжээ болох таван хувийг хоёр дахин бууруулж 2.5 болгох саналыг дэвшүүлээд буй. Харин энэ нь монголын хуулиас гадуур нэлээд хөнгөлөлт эдэлдэг Оюутолгойд бас хамаатай байх вий гэсэн болгоомжлолыг бүхий л түвшинд илэрхийлж байгаа.

Энэ тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ, “Оюутолгой энэ хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт эдлэх асуудал байхгүй. Оюутолгойн асуудлыг тусгай хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулдаг. Магадгүй Оюутолгой нөөц ашигласны татварыг 2.5 хувиар төлнө гэвэл гэрээгээ эргэн харж, бүх алтаа Монголбанкинд тушаах байдлаар зохицуулалт хийж болох юм” гэж байлаа.