Л.Болд: Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой хэрэгжинэ гэдэгт найдаж болно
“Coal Mongolia”олон улсын хө­рөнгө оруулагчдын чуул­ган, Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.02.21

Л.Болд: Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой хэрэгжинэ гэдэгт найдаж болно

Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч нь уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин энэ салбар ямар замаар хэр­хэн хөгжих, хаанаас ямар хөрөнгө оруулалт т­а­тах боломж байна, хууль эрх зүйн орчин ямар бай­­на гэдэг асуудлуудаа төр, хувийн хэвшил, хө­рөнгө оруулагчид “Coal Mongolia”олон улсын хө­рөнгө оруулагчдын чуул­га уулзалтаар ярилцдаг билээ.

Хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн зүгээс төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын ту­хай хууль гээд ер нь төрийн бод­лого шийдвэр ямар байгаа талаар ихээхэн сонирхож байсан. Тиймээс чуулганд оролцсон төрийн өндөр албан тушаалтнуудын байр суурийг хүргэж байна.

Л.Болд: Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтвортой хэрэгжинэ гэдэгт найдаж болно

Гадаад харилцааны сайд Л.Болд “Аливаа хөрөнгө оруулагчид тухайн улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг судлах нь ойлгомжтой. Өнгөрсөн жилүүдэд манай улсын хууль эрх зүйн орчин, түүнтэй холбоотой дүрэм журмууд тийм ч тодорхой биш байсан. Би 2004-2008 оны хооронд Ашигт малтмалын газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Тиймээс энэ салбарын жаргал зовлонг гадарлана.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Зарим улс орон эдийн засгийн хөгжлийн талаар бус, эдийн засгаа яаж унагаа­чих­гүй шиг авч үлдэх талаар арга сүвэг­чилж суугаа. Энэ бэрхшээл манай улсад ч бий. Гэхдээ манай улсын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр буюу хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа нь чухал үзүүлэлт юм.

Бид ардчилсан тогтолцоотой нээлттэй улс.

Хөрөнгө оруулагчид хууль эрх зүй нь тогтворгүй гэсэн ойлголттой байж магадгүй. Бид энэ алдаагаа зассан.

Өөрөөр хэлбэл манай хөрөнгө оруулалтын тухай хууль таны эрсдэлийг хамгаалж тогтвортой үйлчилнэ гэдэгт найдаж болно. Хөрөнгө оруулалтын тухай хууль маань гадаад дотоодын гэж ялгахгүй тэгш үйлчилнэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Цаашид ч хөрөнгө оруулагчдын тогт­вортой ажиллагааг хангах олон ажлыг хийнэ” хэмээн Хөрөнгө оруулалтын хуулийн талаарх байр сууриа илэрхийлсэн.