“Алсын удирдлага” кино дахиад найман наадамд уригджээ
“Алсын удирдлага” кино 2014 оны 02-р сарын 27-ноос
2014.02.26

“Алсын удирдлага” кино дахиад найман наадамд уригджээ

Бусаны Олон Улсын кино наадмаас тэргүүн шагнал хүртсэн найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино 2014 оны 02-р сарын 27-ноос “Тэнгис”, “Өргөө” “Соёмбо” кино театрт гарч эхэлнэ.

Роттердаммын олон улсын кино наадамд оролцож, барууны үзэгчдийн хүртээл болсон энэ кино өөр найман наадамд уригдаад байгаа аж. Энэ кинонд Цог хэмээх хүүгийн хүсэл мөрөөдөл, нууцхан дурлал гээд тааварлаж боломгүй олон зүйлийн тухай өгүүлдэг аж. Тэрхүү нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдарч байгаад, гэрээсээ оргон хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө.

Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирдаг. Тэдэн дундаас нэгэн охин анхаарлыг нь их татна. Түүнийг Цог өөртэйгээ адил ганцаардсан, бас нисэх дуртай байх гэж гэнэхнээр төсөөлдөг ч охин өндрөөс ухаангүй айдаг аж.

Улмаар Цог зурагтын удирдлага олж, бүсгүйн зурагтыг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлнэ. Энэ нь түүнд бусдын амьдрал, сэтгэл санааг ч удирдаж болох мэт тайлбарлашгүй таатай мөрөөдөл бий болгодог аж.