Бүргэдийн баяр ирэх сарын 3-5-ны хоооронд болно
Уламжлалт бүргэдийн баяр
2014.02.25

Бүргэдийн баяр ирэх сарын 3-5-ны хоооронд болно

Баян-Өлгий аймгийн бүргэдчид уламжлалт бүргэдийн баярыг гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ.

1990-ээд оноос хойш тус аймагт бүргэдчдийн хэд хэдэн байгууллага үүсгэн байгуулагдаад хоорондоо өрсөлдөх маягаар үйл ажиллагаа явуулсаар байгаа ч энэ ажлыг улам эрчимжүүлэхээр аймгийн ЗДТГ бүргэдчидээ цуглуулан саяхан хурал зохион байгуулжээ. Энэ нутагт 400 орчим бүргэдчин анчин байдаг бөгөөд тэд жил болгон 10 дугаар сарын эхээр нааддаг уламжлалтай болсон.

Өнгөрсөн намар тус аймгийн арван бүргэдчин Казахстанд болсон олон улсын арга хэмжээнд оролцоод ирсэн юм. Тэр үеэр шувуучлах арга зааж өгөхийг ОХУ-ын Кошагач районыхан бас санал болгож байгаа аж. Учир нь шувуучлал аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд тус нэмэр болж өгдөг юм байна.