Айл өрх бүрийн амьдрал дээшлэх болтугай
Сар шинийн мэнд дэвшүүлье. Улиран одож буй арвандолдугаар жарны усан могой жил сайхан жил болж өнгөрлөө. Могой жилийн зун нь дэлгэр сайхан хуртай, өвөл нь өнтэй түмэн олны сэтгэлийг амраасан сайхан жил болж үлдлээ.
Ирж буй арвандолдугаар жарны модон морин жилдээ бидэнд ивээлээ хайрлана гэж бодож байна. Морь монгол хүн хоёр хоорондоо хүйн холбоотой. Морин жил эзэн богд Чингис хаан мэндэлсэн. Морио шүтэж амьдардаг Монголчуудын хөгжил ирнэ.
Энэ жил бэрхшээл хүндрэлийн ард гарсан сайхан жил болно. Ирж буй морин жилд айл өрх бүрийн амьдрал дээшилсэн жил байх болтугай. Морин жилдээ эрүүл энх аз жаргалтай байх болтугай. Сайхан шинэлээрэй.