Шинийн нэгний нар мандах луу цагт есөн хөлт сүлдэндээ төрийн өндөрлөгүүд хүндэт үзүүллээ.
2014.02.03

Ц.Элбэгдорж: Монгол түмний хувьд 2014 он бол хийж бүтээх жил

Модон морин жилийн шинийн нэгний өглөө төр түмнийхээ буян заяаг даатган МУ-ын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар есөн хөлт цагаан сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.

Монгол түмэнд морин жил ээлээ үзүүлсээр ирсэн. Энэ жил ч мөн адил хотол олноороо сайн сайхан байх болтугай хэмжээн МУ-ын Ерөнхийлөгч ерөөл өргөлөө.

Шинийн нэгний нар мандах луу цагт есөн хөлт сүлдэндээ төрийн өндөрлөгүүд хүндэт үзүүллээ. Түүний дараа монгол улсын ёслол хүндэтгэлийн их өргөөнд шинийн нэгний амар мэндийг мэндэлцэж, ажил үйлс нь санаснаар дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлэн монгол төрийн их хуурыг эгшиглүүлэв.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

"Энэ жил сайхан жил гарч байна. Морин жил монгол түмэнд хийморь буянаа өгдөг сайхан жил байдаг. Морин жилд монгол түмний түүхэнд олон сайхан үйл явдлууд болдог. Энэ жил ч гэсэн монгол түмний түүхийг урагшлуулсан хөгжлийг урагшлуулсан түүхийг баяжуулсан олон сайхан үйл явдлаар дүүрэн жил болно гэж найдаж байна.

2014 он бол монгол түмний хувьд хийж бүтээх жил байгаа. Хийх ажлаар дүүрэн жил болж байна. Өвгөд хөгшид, үрсээ хүндэлж, соёл уламжлалаа дээдэлж, сайн зүйлсийг ярилцаж, нийт монгол түмэн өргөө хотлоороо сайхан шинэлээрэй. Монгол түмний буян заяа дээшлэх болтугай".