2025.05.30

С.Одонтуяа:Төсөл хэрэгжүүлэгч том, жижиг бүх төслүүдэд яг ижил шаардлага тавьж, хүндрэл учруулдаг байсныг , 3 зэрэглэл оруулж, ангилснаараа ач холбогдолтой

УИХ-ын чуулганы /2025.05.30/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуусан асуултад БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хариуллаа.

Х.Баасанжаргал гишүүний асуултад хариуллаа. Маш чухал асуулт хөндлөө. Ер нь өмнө нь энэ зөвхөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж дандаа хийгддэг байсан. Өөрөөр хэлбэл, амьтандаа, ургамалдаа ямар нөлөөтэй юм гээд байхаас тухайн бүсэд төсөл хэрэгжүүлбэл нөлөөллийн бүсэд орж байгаа иргэдэд энэ төсөл хэрхэн нөлөөтэй юм бэ гэдгийг ер нь төдийлөн бас хөнддөггүй байсан. Манай хуулийн төсөлд 3.1.6-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээг тусгах зохицуулалтыг нэмэлтээр оруулж өгсөн. Хуулийн төслийн 7.7-д үнэлгээнийх нь журам ангиллын агуулгад нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийхийг тусгасан байгаа. Ингэснээрээ ОУБ-ын шаардлага, стандарттай нийцэх нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Жишээлэхэд саяхан бид нар Эгийн голын УЦС-ын төслийнхөнтэй танилцахаар тухайн баг дээр очсон. Багийн иргэдийн нийгмийн нөлөөллийн маш том асуудлууд байгаа. Үүнийг Ерөнхий сайд газар дээр нь өөрөө очоод, нийгмийн энэ нөлөөлөл бол маш чухал юм байна, энэ багийн иргэдийг олон жил хохироод явсан юм байна гэдгийг гаргаад жишиг баг болгохоор, төслийг хийж байгаа. Ер нь ОУБ-ын шинжээчид ажиллахдаа хамгийн гол өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр нийгмийн нөлөөллийн үнэлгээг энэ хуульд тусгаж өгөх юм бол олон улсын стандартад нийцэх юм байна янз бүрийн гаднын хөрөнгө оруулалт орж ирэхэд ч гэсэн, энэ асуудал их чухал юм гэж үзсэн учраас үүнийг хийсэн

Энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь төсөл хэрэгжүүлэгч үсчин ч бай, нэг барилгын материалын жижиг одоо дэлгүүр ч бай, том уул уурхайн компани ч бай бүгдээрээ яг ижил шаардлага тавьдаг учраас энэ төслүүдэд маш хүндрэл учруулдаг. Нийт үнэлгээ хийлгэх хугацаа 152 хоног. Тэгэхээр энэ 152 хоногийг хэрхэн буулгах вэ гэдэг дээр манай хуульд 3 зэрэглэл оруулж өгсөн. Гуравдугаар зэрэглэл бол зайлшгүй. ийм зөвшөөрөл шаардаад байхгүй, энэ барилгын материал, үсчин ч гэдэг юм юм уу, жижиг лабораториудыг бол 3 дугаар зэрэглэл. Хоёрдугаар зэрэглэл нь аймаг орон нутаг нь өөрөө шийдээд хяналтаа тавих юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа