
Чингэлтэй фестиваль эхэллээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чингэлтэйн фестиваль энэ жил “Шинэ Чингэлтэй” уриан дор эхэллээ.
Уг фестивальд Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын төрийн түшээд оролцлоо.
Чингэлтэйн фестиваль нь иргэдийнхээ тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спорт, соёл урлагийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, үндэсний үнэт зүйл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хотын соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлагаар дамжуулан иргэдийн соён гэгээрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой.
Тусгаар тогтнолын талбай, Анкарагийн нэрэмжит гудамж, Ж.Самбуугийн нэрэмжит гудамжинд болох бөгөөд энэ үеэр иргэдийн баярын жагсаал, 1000 хүүхдийн уртын дуу, худалдаа үйлчилгээ, урлаг спортын арга хэмжээ, гудамжны бүжгийн тэмцээн зэрэг иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгаараа онцлог юм.