Мэндчилгээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.01.27

Мэндчилгээ

Өвлийг өнтэй давж урин хавартай золгож байгаа эрхэм та бүхэндээ эрүүл энхийг хүсэн сар шинийн мэнд дэвшүүлье.

Улиран одож буй усан могой жил нутгийн зон олон та бидний хувьд чамгүй өгөөжтэй байж, Баянлиг, Бууцагаан сумандаа шинэ сумын төвийн бүтээн байгуулалт дуусах шатандаа орж ажлын явц 80-85 хувьтай байна. Мөн энэ жил Улаанбаатар хотыг Баянхонгор аймгийн төвтэй холбосон авто  замын ажил дуусаж бүрэн ашиглалтад орсон.

Манай аймгаас улсын сайн малчин 4, улсын тэргүүний тариаланч 1 тодорлоо. Гишүүдийн зүгээс тойрогтоо хэрэгжүүлдэг сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тэтгэлэг оюутнууддаа олгох, ахмадуудаа амралт сувилалд хамруулах, шинэ жилээр шилдэг сурагчдад, цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх гэх мэт уламжлалт олон арга хэмжээнүүд амжилттай үргэлжилж байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна.

Төрөлх нутгийнхандаа айлчлан ирж буй XVII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж айл бүрийн амьдрал элбэг баян, хүн бүхэн эрүүл энх байж санасан хэрэг тань сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн айлтгая.

 УИХ-ын гишүүн Д.Ганбат