Улсын сайн малчин З.Тэрбишийн шагналыг гардууллаа
Жил бүр хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж ирсэн малчид, тариаланчдыг тодорхой шалгуураар тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн улсын сайн малчнаар тодорсон Архангай аймгийн Хайрхан сумын малчин З.Тэрбишийн хувьд 1990 оноос хойш мал маллах болжээ.
Тэрээр өвөг эцгийн сургаалиар мал маллах ухааныг өвлөн авсан нэгэн юм. Тэднийх сумын төвөөс 30 гаруй километрийн зайд нутагладаг бөгөөд малыг хөрвийн аргаар бойжуулах талаар залуу малчдад зөвлөгөө өгдөг ажээ.
Улсын сайн малчин З.Тэрбиш: Би хорин жил мал маллаж байна. Малынхаа угсааг сайжруулахаар нэлээн ажил хийж байгаа. Завхан, Хөвсгөлөөс их мал авч байсан хэмээ ярилаа.
Таван эрднээ хайрлан, мал маллах ухаан нь ихээхэн өвөрмөц гэдгийг нутгийн зон олон нь хэлж байлаа.
Улсын сайн малчин З.Тэрбишийн хүү Т.Соронзонболд:
Би айлын гурав дах хүү. Багаасаа мал маллаж ирсэн. Аавынхаа малчин ухааныг өвлөж мал маллаж амьдарна гэж боддог. Миний хүүхдүүд бас малаа маллана гэж боддог хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Залуу малчдад ажлын байр бий болгож, маллах ухаанаа өвлүүлж байгаад талархан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон ажилчид түүнд хүндэтгэл үзүүллээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:
Малын ашиг шим их. Малаас гарч буй бүтээгдэхүүнийг боловсруулна гэдэг их хөдөлмөр шаарддаг. Архангай аймгийн Хайрхан сумын малчин З.Тэрбишдээ шагнал гардуулж байгаад баяртай байна.