Мэндчилгээ
Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа
2014.02.04

Мэндчилгээ

Монголчууд бид эцэг дээдсийн үеэс уламжлалтай, төрт ёсны томоохон баяр, Монгол үндэстний түүх соёлын салшгүй хэсэг болох Цагаан сарын баяр наадмаа хотол олноороо тэмдэглэж цэнгэн баясдаг сайхан уламжлалтай билээ. Улиран одож буй XVII шарны “Тийн ялагч” хэмээгч Усан Могой жил нийт авто замчид амжилт арвинтай, өгөөж дүүрэн, үр шимтэй сайхан жил байлаа.

Билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээх Модон Морь жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол орноо замжуулах үйл хэргийн төлөө бүхий л бие сэтгэл оюунаа зориулж ирсэн нийт ахмад замчид болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд мэнд дэвшүүлэн ирж байгаа 2014 ондоо элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг авто замчин Та бүхэндээ дэвшүүлж, ажил үйлс тань өрнөн бадарч, амьдрал ахуй тань дэвжин дээшлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.