Монгол улсын Ерөнхийлөгч замчдыг төрийн одонгоор шагналаа
Нийслэлийн Авто замын газрын дарга Доохүүгийн Нанзаддорж, Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Чимэдравдангийн Батсайхан нар
2014.02.04

Монгол улсын Ерөнхийлөгч замчдыг төрийн одонгоор шагналаа

XVII жарны модон морин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, улс орны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Нийслэлийн Авто замын газрын дарга Доохүүгийн Нанзаддоржийг "Монгол Улсын Гавъяат барилгачин" цол тэмдгээр шагналаа. Д.Нанзаддорж нь авто замын салбарт тасралтгүй 34

"Наранбулаг Хан" компанийн Ерөнхий захирал Далхаагийн Балдандорж

жил ажиллаж байгаа бөгөөд тус салбарын 14 дэх гавъяатаар ийнхүү тодорч байна.

Мөн энэ үеэр Нийслэлийн Авто замын газрын хяналтын мэргэжилтэн Чимэдравдангийн Батсайхан, "Наранбулаг Хан" компанийн Ерөнхий захирал Далхаагийн Балдандорж нар "Алтан гадас" одонгоор шагнагдсаныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гардуулж өгсөн юм.

Төрийн одон медалиар шагнагдсан замчиддаа хамт олны зүгээс халуун баяр хүргэж, морин жилдээ од хийморьтой байхыг хүсье! Алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж явах болтугай!