Худалдан авах ажиллагааны газар мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагатай хамтарна
Худалдан авах ажиллагааны газар
2014.03.07

Худалдан авах ажиллагааны газар мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагатай хамтарна

Өнөөдөр 10:00 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх.

Мөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад мэдлэг, мэдээлэл өгөх, худалдан авах ажиллагаанд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах хамтран ажиллах гэрээ байгуулна.

Одоогоор салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөл тус арга хэмжээнд хамрагдана.