Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.03.12

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Корали Геверсийг нутаг буцах болсонтой холбогдуулан өчигдөр /2014.03.11/ хүлээн авч уулзав.

  Уулзалтад Дэлхийн банкны ахлах эдийн засагч Tаехён Ли, эдийн засагч Ш. Алтанцэцэг нар оролцов.

  Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар ярилцлаа. Зарим хөнгөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийн хувьд энэ оны 04 дүгээр сарын 15-наас өмнө Монголын тал авах эсэх талаарх шийдвэрээ гаргахгүй бол хөрөнгө хэрэгцээтэй байгаа бусад улс орнууд руу энэ хөрөнгө шилжиж болзошгүйг Суурин төлөөлөгч сануулж байлаа.

  Төсвийн байнгын хорооны дарга Ц. Даваасүрэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл нь өрийн дарамтад сөрөг нөлөөлөл үзүүлдэггүйг онцлоод харин төслүүдийн цар хүрээ, зээлийн хэмжээг ихэсгэх, ялангуяа уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх, томоохон хэмжээний үр дүн гарч болох төсөл дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэлээ.