Хүүхдийн тусламжийн утсыг сайжруулна
Хүүхдийн тусламжийн утас ажиллуулахаар болсон байна.
2014.03.14

Хүүхдийн тусламжийн утсыг сайжруулна

Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран “Хүүхдийн тусламжийн утас”-ны үйлчилгээг сайжруулахаар хэрэгцээ шаардлагыг судалж байна. Хүүхдийн тусламжийн утас нь мэдээллийн технологийг ашиглан хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж , хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэн , холбон зуучилдаг, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр юм. Манай улсад “Хүүхдийн утас-1979” ажилладаг.

Энэ ажлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа болон холбогдох ажилтнууд  “Мобиком” компанийн 2222 дуудлагын төвийн ажилтай газар дээр нь очиж танилцан, үйл ажиллагааны талаар мэдээллийг авлаа.