"Эрчүүдийн эрүүл мэнд”-ийг хэлэлцэнэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.03.18

"Эрчүүдийн эрүүл мэнд”-ийг хэлэлцэнэ

УИХ  дахь эмэгтэй гишүүдээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд болно. "Эрчүүдийн эрүүл мэнд" хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудал, тэдний эрүүл мэндийг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ зэрэг сэдвээр ярилцлага өрнүүлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Цагдаагийн ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбооныхон оролцох юм байна.