2014.03.18

"Монголын геологи, хайгуул 2014" чуулган энэ сарын 20-23-ны хооронд болно

Монгол улс,  Улаанбаатар  хот, Оросын шинжлэх ухаан, соёлын төв

 Чуулга уулзалтын зорилго нь Монголын геологи, эрдэс баялгийн салбарт тулгамдаж байгаа асуудал, шинжлэх ухааны онол практик болон судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны ажлын мэдээллээ харилцан солилцож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн улмаар төрийн бодлогод салбарын онцлогыг таниулах, санал бодлоо нэгтгэхэд оршино.

Энэ ажлын хүрээнд дараах уралдаануудыг зарлаж байна:

Уран илтгэлийн уралдаан

Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, стрүктүр, металлогени, ашигт малтмалын ордын зураглал, эрэл-хайгуулын аргачлал болон үр дүн, гидрогеологи-геоэкологийн асуудал, эрх зүйн орчин зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ. Илтгэл аман болон ханын гэсэн 2 хэлбэрээр явагдаж шилдэг илтгэлүүдийг шалгаруулна.

Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий өгүүлэл, илтгэлүүдийг дараах  сэтгүүлүүдэд хэвлэнэ.

Хайгуулчин сэтгүүл монгол хэл дээр, Б.Энхжаргал, утас 99823757, enkhee2404@yahoo.com,

Mongolian Geoscientistсэтгүүл англи хэл дээр, Б.Батхишиг, утас 99841522, mongoliangeoscientist@yahoo.com.

Илтгэлтэй холбоотой асуудлаар:

 Б.Болд-Эрдэнэ Утас: 99093913 Цахим хаяг: geobolderdene@yahoo.com

 Г.Сэрсмаа         Утас: 99155884 Цахим хаяг: sers_gon@yahoo.com

Палеонтологийн олдвор, геологийн тулгуур зүсэлт-хүдэр чулуулаг, ховор сонин дээж шалгаруулах уралдаан

ШУА-ийн Палеонтологийн төв, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, ШУТИС-ийн Геологи, Газрын тосны сургууль зэрэг байгууллагууд, хувь хүний цуглуулсан палеонтологийн олдвор, тулгуур зүсэлт, ордын дээж, сонин төрх тогтоц бүхий чулуу, эрдэс, хүдрийн дээжис зэргээр үзэсгэлэн гаргаж шилдэг дээжийг палеонтологийн олдвор, геологийн тулгуур зүсэлт-хүдэр чулуулаг, ховор сонин дээжгэсэн 3 төрлөөр  шалгаруулна.

Шалгаруулалттай холбоотой асуудлаар:

Ё.Мажигсүрэн  Утас: 99793438  Цахим хаяг: majigsuren@yahoo.com

Ховор агшин, байгалийн өвөрмөц тогтоц зургын уралдаан

Байгалийн сонин үзэгдэл, тогтоц, эгзэгтэй агшинг буулгасан фото уран зургийн үзэсгэлэн гаргаж тус үзэсгэлэнгээс ховор агшин, байгалийн өвөрмөц тогтоцгэсэн 2 төрлөөр бүтээлийг шалгаруулна.

Шалгаруулалттай холбоотой асуудлаар:

О.Мөнхцэцэг Утас: 88056491 Цахим хаяг: munkhtsetseg@must.edu.mn

Дараах номинацуудаар шалгаруулалт явуулна

Геологийн зураглалын шилдэг баг

Холбоо барих: Д.Оюунцэцэг      Утас: 99045499 Цахим хаяг: oyun0522@yahoo.com

Хайгуулын шилдэг баг

Холбоо барих: Д.Цэдэнбалжир Утас:99190497Цахим хаяг: tseden.1945@yahoo.com

Геологийн шилдэг бүтээл

Та бүхэн чуулганаар 1х2х2.5м хэмжээтэй үзэсгэлэнгийн талбайг түрээсэлж компанийхаа үйл ажиллагааг 2 өдөр сурталчлах боломжтой.

Түрээсийн төлбөр: 500000

Утас: 99883014  Цахим хаяг: booth@mmer.mn

Сонордуулахад :

Цэцээ гүний явган аялалыг 2014 оны 03 сарын 23-ны өдөр хийх бөгөөд аялалыг доктор, профессор Д.Чулуун удирдана. Утас 99191383.

Геологичдод зориулсан сургалт зохион байгуулагдах гэж байна

 Зохион байгуулах өдөр: 2014 оны 3 сарын 22-ны өдөр

Геологийн зураглалын аргачлал

Бүртгэл: Н.Байгалмаа  Утас: 99099742 Цахим хаяг: nbh_00@yahoo.com;

Ашигт малтмалын хайгуулд структур геологийн арга хэрэглэх нь

Бүртгэл: профессор С.Жаргалан Утас: 99239467  Цахим хаяг: jrgln_s@gmail.co

Төлбөр: 200000 ₮

 Монгол улсын геологи, эрдэс баялгийн салбар хөгжихийн хэрээр ашигт малтмалын олон, томоохон ордууд шинээр нээгдэн эдийн засгийн эргэлтэнд орж, дэлхийд нэрээ гаргахад Монголын геологичид  бидний хувь нэмэр багагүй билээ.

Хурал зохион байгуулах Зөвлөлөөс  та бүхнийг Чуулга уулзалтандаа  өргөнөөр оролцохыг урьж байна. 

Чуулга уулзалтын бүртгэл явагдаж байна.

Холбоо барих хаяг:

М.Тодбилэг:    Утас: +976-99883014,   email: booth@mmer.mn,

М.Очирбат:    Утас: +976-99085258,   email: info@mmer.mn,

Б. Болд-Эрдэнэ:Утас:+976-99093913; email:geobolderdene@yahoo.com

Холбогдох нэмэлт мэдээллийг www.mmer.mn  цахим хуудаснаас үзнэ үү.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

Уул уурхайн яам

Ашигт малтмалын газар

Цөмийн Энергийн газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургууль

МУИС-ийн Шинжлэх ухааны  сургууль

ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн

ШУА-ийн Палеонтологийн төв

Монголын Геологийн холбоо

Монголын Үйлдвэрлэлийн Геологчдын холбоо

Монголын Геофизикчдын холбоо  Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо

Дорнодын хайгуулчдын холбоо

Геологич эмэгтэйчүүдийн клуб