УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.03.13

Рио Тинто групп Оюу толгойн төсөлд найдлага тавьж байна

Рио Тинто групп Оюу толгойн төсөл хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн хувийг худалдан авахаар ярьж эхэллээ.

Тус  групп нь “Turquoise Hill Resources” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдэгдэл хувьцааны нэгж бүрийг найман доллараар үнэлж байгаа юм.

“Turquoise Hill Resources” компанийн хувьцааг худалдан авахад дор хаяж 8 тэрбум доллар зарцуулах тооцоо гаргаад байна. Зах зээлийн нийт үнэлгээ нь 100 орчим сая доллараар үнэлэгдэж байгааг компанийн хувьд том санал гэж хэлж болно. Ингэхдээ Рио Тинто компани Оюу толгойд илүү анхаарал тавих шаардлага гарна. Оюу толгой нь дэлхийн хамгийн том алт, зэсийн уурхай учраас “Turquoise Hill Resources” компанийн үнэлгээг найман тэрбумд хүргэлээ.

Оюу толгой төслийн манай засгийн газартай хийх хэлэлцээр удааширч хувьцаа эзэмшигчдийн ханш буурч байгаа нь Рио Тинтод бас нэгэн боломж олгож байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Рио Тинто, “Turquoise Hill Resources” нарын хоорондын дотоод асуудлаас болж Монголчууд хохирч болохгүй. Өнөөдөр далд уурхайн санхүүжилт гэж нэмэлт санхүүжилт авах гээд Рио Тинто Монголын засгийн газрыг дарамталж байна. Санхүүжилт нэмэх юм бол ирээдүйд авах ноогдол ашиг улам холдоно л гэсэн үг. Мөн Рио Тинто 16 банканд Монголын газар нутгийг барьцаанд тавихыг зөвшөөрүүлж энэ хөрөнгө оруулалтыг гаднаас оруулж ирэх гээд байгаа нь хүлээн зөвшөөрч болохгүй зүйл.

Өнөөдөр уул уурхай тэр дундаа алтны салбар дахь томоохон тоглогчид түр зогсолтын байдалд шилжээд байгаа юм.