С.Ганбаатар гишүүн Монгол улс Оюутолгойг алдаж байгаа баримтыг дэлгэлээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүтэй эдийн засгийн судлаачдын баг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний алдаа дутагдал, зээлийн хүүгийн дарамтад Монгол улс хэрхэн Оюутолгойг алдаж байгаа талаарх нэгдсэн баримтаа олонд дэлгэлээ.
Рио Тинто-гийн удирдлага гадны 16 банканд Оюутолгойг барьцаалаад Монгол улсаас гарах аргыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
2009 оны 10-р сарын 6-ны өдөр Монгол улсын засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Энэхүү гэрээ нь ил тод байна гэсэн заалт байгаа боловч өнөөг хүртэл ард иргэдэд болон улсын их хуралд гэрээний эх хувь ирээгүй юм.
2013 оны хагас жилийн байдлаар олон тэрбумын нэг хувийн хүү гэхэд 1сая 275 мянган ам.доллар болсон байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт болон зээлээс 2 их наяд гаран төгрөг нь үндсэндээ бодитой хөрөнгө оруулалт бусад нь бүгд зээл. Зээл зуучилж өгсний төлөө 1,5 тэрбум доллар авна гэж байгаа. Энэ гэрээнд бичигдсэн байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлсэн мэдээллээр бол нийт санхүүжилт нь 8,3 тэрбум ам.доллараар Оюутолгой төсөл яригдаж байна. харин менежментийн үйлчилгээний төлбөр 6 хувь нийлээд жилийн 13,5 хувийн хүүгээр тооцвол жилдээ 1,1 тэрбум ам.доллар буюу өдөрт 3 гаруй сая ам.долларыг бид Оюутолгойд хөрөнгө оруулагчдын нууц гэрээний дагуу алдаж байгаа юм.