Манай улсад хүнээ анхаарсан бодлого үгүйлэгдэж байна
Хүүхдүүдэд зарцуулагдаж байгаа төсөв эзэндээ үнэхээр хүрч байгаа эсэхийг хянах хэрэгтэй.
Манай улсын хувьд хүүхэд багачуудад зарцуулж байгаа төсвийн хувь хэмжээ хэт бага байдаг, аливаа барилга, байгууламжид хөрөнгө зарцуулахаас илүүтэйгээр хүнээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байна.
2014 оны Монгол Улсын төсвийн орлого 7.2 их наяд, зарлага нь 6.8 их наяд төгрөг батлагдсан. Харин энэ төсвөөс хүүхдэд чиглэсэн хичнээн төгрөг зарцуулахаар тусгасан нь чухал гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.
Судалгаанаас харахад 2011 онд Сурагчдын үдийн цай хөтөлбөрт 163 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2012 онд 17 тэрбум төгрөг, харин тус оны хоёр дахь удаагийн төсвийн тодотголоор 16 тэрбум төгрөг болгож бууруулсан байна. Харин эмзэг бүлгийн сурагчдад 2009 онд 1 тэрбум төгрөг Улсын төсвөөс зарцуулсан бол 2011 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулсныг эс тооцвол 2012 он хүртэл ганц ч төгрөг зарцуулаагүй юм.
Харин урсгал зардалд хүүхдэд зарцуулсан хувийг харвал ойролцоогоор 2009 онд 3% 2010 онд 3% 2012 онд нэг хувийг эзэлж жил ирэх бүр энэ мэтчилэнгээр хүүхдэд зориулсан зардлуудын урсгал зардалд эзлэх хувь буурсан байх юм. Хүүхдэд гэх төсвийн ихэнх нь барилга байгууламж буюу хатуу дэд бүтцэд зарцуулагдаж зөөлөн дэд бүтэц буюу хүндээ чиглэсэн төсөв хомс байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Бидний үнэт зүйл яг вэ гэдгийг зөв тодорхойлохгүй энэ хэдэн жил ажилласан байна. Үнэт зүйлд эрдэс баялаг, төмөр замтай болох, өндөр байшин барих гэх мэт асуудлыг оруулснаар хамгийн гол зүйл болох хүүхэд, гэр бүлийг орхигдуулсан. Энэ бол нийгмийн анхан шатны гол суурь шүү дээ. Тэгэхээр гэр бүл, хүүхэд аз жаргалтай байхын тулд аюулгүй, эрүүл, хүмүүжил, төлөвшлийг онцгой анхаарч байх хэрэгтэй. Хүнээ бий болгочихсон байхад бид ямар ч ажлыг хийх боломжтой болно.”
Хүүхдэд өөрсдөд нь зарцуулж байгаа улсын төсөв хангалтгүй байгааг шүүмжилж байсан.
Тэгвэл хүүхдэд өөрсдөд нь зарцуулж байгаа улсын төсөв хангалтгүй байгааг шүүмжилж байсан. Эцэг эхийнх нь улсад төлж байгаа татварын тодорхой хэсэг бидэнд зарцуулагдах учиртай ч хяналт тавих боломжгүйгээс гадна бидний төсвийг батлахдаа санал авах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Монголын баялаг бол хүн. Тэр дундаа ирээдүйн хүүхэд багачууд гэдгийг ч тэд сануулсан. Харамсалтай тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд төрийн эрх баригчид төдийлөн анхаарлаа хандуулахгүй байгаа нь хүүхдэд зарцуулсан төсөв жил ирэх бүр багасч байгаагаас харж болохоор байгаа юм.
Тэгвэл ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид сонгон, дугуйланд суралцах, эрүүл аюулгүй орчинд чадварлаг багш нараар хичээл заалгаж, өөрсдийгөө хөгжүүлэх төвүүдийг олноор байгуулахыг хүсч байгаагаа хэлсэн юм.