Монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд хичээн ажиллах учиртай
Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзлаа.
2014.03.19

Монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд хичээн ажиллах учиртай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хүлээн авч уулзлаа.

Улс орон хөгжлийн шинэ гараанд ирээд буй энэ түүхэн цаг үед залуучууд баялаг бүтээхэд оролцох,  залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, монгол залуу хүнийг төлөвшүүлэх чиглэлээр Монголын Залуучуудын Холбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа тухай тус холбооны  Ерөнхийлөгч А.Мөнхбат дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн , Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, ялангуяа архины эсрэг аян, монголчууд олуулаа болох уриалга, “Байгальд ээлтэй Монгол” хөдөлгөөн, авилгаас ангид, шударга байх зэрэг санал санаачилгуудыг дэмжин, эдгээр чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгаагаа тэрээр мөн ярив.

Уулзалтын үеэр, Төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлого, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.