Науризын баярыг нь хамтдаа тэмдэглэ
2014.03.26

Науризын баярыг нь хамтдаа тэмдэглэв.

МАХН-ын дарга Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг намын төлөөлөл казак үндэстнүүдэд хүргэсний зэрэгцээ МАХН-ын дэд дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар Налайх дүүрэгт амьдарч байгаа Казак иргэдийн төлөөлөлтэй үндэсний баярыг нь хамтдаа тэмдэглэлээ.

Ирсэн зочноо тосон угтах Казак үндэстнүүд  идээ будаагаа өргөж, энэхүү өргөсөн чихэр тэргүүтнээс хэр хэмжээгээр авч чадсан нь тухайн жилдээ элбэг дэлбэг хангалуун явахыг бэлгэддэг.  Ийнхүү баярын золголтоо хийж зочдоо гэртээ  урин оруулах заншлаар Науризын баяр нь эхэлдэг.

МАХН-ын дэд дарга, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба, мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын  ажлын албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Цогтбаатар нар МАХН-ын ахмад гишүүн Налайх дүүргийн иргэн, өдгөө 84 насны сүүдэр зооглож яваа Б.Зайнолдайд хүндэтгэл үзүүлэн Науризын баярыг нь хамтдаа тэмдэглэн гарын бэлэг гардуулав.

МАХН-ын дэд дарга, Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва: "Ийм сайхан баярын үеэр МАХН-ын дэд даргын хувиар, Монгол улсын Шадар сайдын хувьд намынхаа журмын нөхдийн хамт намын ууган гишүүнийдээ ирээд танд баяр хүргэж байна. Өдөр хоног нь тэнцүүхэн болдог өвөрмөц сайхан баяр. Энэ сайхан өдөр танай гэрт ирж баяраа хамт тэмдэглэж байгааг хэлье."

Түүнчлэн Налайх дүүргийн иргэн, К.Төлегенийд зочлон хүндэтгэл үзүүлсэн юм. Казак үндэстнүүд Науризын баяраараа гэрт нь хэдий хэр олон хүн зочилно, тэр хэрээрээ буян заяа гэрт нь хурж байдаг хэмээн бэлгэддэг тул намын дарга, төлөөлөгчид нарны баярыг хамтдаа тэмдэглэж байгаад  баяртай  байгаагаа илэрхийлж гэрийн эзэгтэй домборын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж байлаа.

“Үндэстэн болгонд өөр өөрийн бахархал байдаг. Жилд нэг удаа тэмдэглэдэг нь Монгол үндэстний цагаан сар. Науризын баяр бол нарны баяр, хаврын баяр. Монгол улсын Ерөнхийлөгч маань Науризын баяр бол бүх ард түмний баяр гэж хэлсэн. Энэ бол төр засаг минь бага үндэстнийг дэмжиж, тусалж байгаа, өв уламжлалыг нь эв эежүүлэхийг бодож байгаа төрийн бодлого гэж Казак үндэстнүүд баярлаж байна” хэмээн К.Төлөген гуай хэлсэн юм.

Ийнхүү Монгол үндэстэн, ястнуудын томоохон төлөөлөл болсон Казак үндэстнүүд өнөөдөр нарны баяраа тэмдэглэн архи дарсгүй ариун тансаг идээгээр зочдоо дайлж, айл бүрт аз жаргал хурахын ерөөлийг дэвшүүлж байлаа.