Хогны уутны асуудлаар санал асуулга явуулна
Хогны уутны асуудлаар санал асуулга явуулна.
2014.03.28

Хогны уутны асуудлаар санал асуулга явуулна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болсон.

Тэгвэл уг хуралдаанаар нийслэлийн өрхүүдэд тарааж буй хогны уутны асуудлаар Хотын дарга Э.Бат-Үүл танилцуулга хийсэн. Тэрээр хогны уут тараах болсон үндэслэлийг танилцуулж, “иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хогны уут тарааж байгаа.

Шаардлагатай гэж үзвэл хогны уут тараахыг үргэлжлүүлэх эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж өгнө үү гэх зарчмын саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан гаргаж байна” гэсэн юм. Сүүлийн үед хогны уутанд их мөнгө зарцуулж байна гэх шүүмжлэл иргэдийн зүгээс маш ихээр ирж байгаа.