Success төвтэй хамтран ажиллахаар боллоо
Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат
2014.04.02

Success төвтэй хамтран ажиллахаар боллоо

МЗХ EF Education First олон улсын боловсролын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Success төвтэй хамтран ажиллахаар боллоо

Энэ сарын 6-8 нд Их Британы Оксфорд хотод болсон “Lauguage Education Innovation 2014”  форумд МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат оролцож тус байгууллагын Азийн Бүсийг хариуцсан захирал Андерс Микайл Еландтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын боловсрол солилцооны төв байгуулах, англи хэлний боловсролыг  дэмжих судалгаа хийх, энэ ажлын хүрээнд насанд хүрэгчдийн англи хэлний мэдлэгийн төвшинг харуулж чадсан дэлхийн хамгийн том судалгааны ажил болох EPI /English Proficiency Index/ судалгааг эх орондоо хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх, төсөл санаачлан хамтран хэрэгжүүлж залуучуудын дунд уралдаан зарлах мөн урамшууллаар залуучуудыг хөтөлбөрт оролцуулах зэрэг ажилуудыг хийхээр болсон байна.

“Lauguage Education Innovation 2014”  форумаар дэлхийн хэлний боловсролын байдал болон бодлогод гарч буй шинэ чиг хандлага, дэлхийн насанд хүрсэн иргэдийн дунд хийж буй “EF EPI” англи хэлний боловсролд суурилсан судалгааны ажлын ач холбогдол, ирээдүйн чиг хандлага зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

EF Education First олон улсын боловсролын төв нь Швед улсад 1965 онд байгуулагдсан, дэлхийн улс оронд салбартай, олон улсын хэлний сургалтын үйл ажиллагаа бүхий боловсролын томоохон байгуулага юм байна.