Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав.
2014.04.04

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт гишүүнээр ахлуулсан төлөөлөгчид ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Ноён Шин Ён Сүтэй уулзжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага нь гишүүн орны хүн амыг чанартай аюулгүй эмээр хангах зорилготой, эмийн зохицуулалтын бие даасан байгууллага юм.

Уулзалтын үеэр ноён Шин Ён Сү “Хүний эрүүл мэнд хамгийн чухал гэж үздэггүй улс орон. Хүн амаа өндөр үйлчилгээтэй, чанартай, аюулгүй хямд эмээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд бие даасан, хараат бус эмийн зохицуулалтын газар байгуулах шаардлагатай гэдгийг олон орны туршлага харуулж байна.

Хятад, Солонгос зэрэг улс орон эмийн хагамжийн зохицуулалтаа улам боловсронгуй болгож хүнс, эмийн зохицуулалтын яам байгуулаад байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гаргаж, эдгээр эмэндээ хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг аргаар хямд үнээр хүн амаа хангах боломж бүрдүүлж байна. Гол нь хяналт, стандарт, зохицуулалтын нэгдсэн цогц үйл ажиллагаа чухал” гэдгийг онцолжээ.