УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
2014.04.06

Х.Тэмүүжин: Миний эргэн тойронд байгаа олон хүмүүсийг шалгаж, нягталсан

“Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оролцлоо.

Юуны түрүүнд олон нийтийн дунд анхаарал татаж байгаа сенсаацитай асуудлаас эхэлье. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хар тамхины хэрэгт холбогдсон охиныг өмгөөлөлдөө авдаг, ямар нэг сэжимтэй гэх мэдээлэл гарах болсон. Энэ охиныг батлан даахын тулд  800 мянган төгрөг төлсөн зэрэг янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гарч байна. Та үнэхээр хар тамхины хэрэгт холбоотой охинтой мессежээр харьцдаг юм уу? Энэ мэдээлэл ер нь яагаад цацагдах болсон юм бэ?

Манай цагдаагийнхны хийж байгаа ажил юм болов уу гэж бодсон. Өнгөрсөн оны 7 сараас эхлээд манай цагдаагийн байгууллагын зарим нэг хүмүүс тодорхой над дээр хэмжээний гүйцэтгэх ажлыг явуулсан. Миний эргэн тойронд байгаа олон хүмүүсийг шалгаж, нягталсан. Ямар нэг юм олоод олсон юмаараа намайг шантаажилъя гэж бодсон уу, эсвэл шийдвэр гаргахад нь нөлөөлье гэж бодсон уу, ямар ч байсан ийм ажиллагаанууд явагдсан.

Энэ ажиллагаагаа зөвтгөх, эсвэл нэр төрийг нь гутаах зорилгын үүднээс хийсэн юм болов уу гэж ойлгосон. Өнгөрсөн оны  6 сард байна уу, надаас манай тойргын, намын, таньдаг, таньдаггүй олон хүмүүс ямар нэг хуулийн асуудал гарахаар өмгөөлөгч олоод өгөөч зэрэг асуудлаар орж ирдэг байсан. Түүний нэг  болов уу. Тэр үед хулгайн хэргүүд шалгагдаж байсан. Өмгөөлөгч олоод өгөөч гэсэн хүний гуйлтаар өмгөөлөгч олж өгч байсан. Өмгөөлөгч нь дорвитой тусалж  чадаагүй юм  билээ. Өнгөрсөн онд 6 сарын баривчилгаанд орсон гэж сонсогдож байсан. Дараа нь хар тамхины хэрэгт шалгагдаж байгаа юм шиг байна билээ.

Нэг өдөр ажил дээрээ сууж байхад 11-тэй дугаараас надруу  залгахад авсан чинь тэр хүүхэд ярьж байсан. Дахин ийм асуудалд орлоо. Өмгөөлөгч олоод өгөөч гэсэн. Би тодорхой хэлсэн  л дээ. Би өмнөх үйл ажиллагаан дээр чинь хэлсэн. Уруу татдаг найз нараасаа  хол явахгүй бол ийм байдлаар л явна шүү. 

Хариуцлагаа үүрээд яв даа гэж хэлсэн. Гэтэл тэр 11-тэй дугаар тэр хэрэгт холбогдож байгаа огт өөр хүний өмгөөлөгч 465-р ангид очоод тэр охиныг дуудаж надруу холбогдуулсан (хажууд нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд байгаа)  Энэ нь утсаар ярьдаг, холбогддог гэсэн ажлыг зохион байгуулсан ажил болж таарсан. Би өргөдлөө өгчихсөн шалгагдаж байгаа.

-   Би хэрэв андуураагүй бол авилгатай тэмцэх газрын дарга, асан Сангарагчааг хэлтсийнхээ даргад хууль бус гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан зэргээр ял авч шийтгэгдэж байсан. Гүйцэтгэх үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулдаг хуулийн заалттай. Гэтэл өнөөдөр  цагдаагийн байгууллагынхан сайд дээрээ хууль бус гүйцэтгэх үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байна гэдэг нь тодорхой болоод эхэллээ. Үүнийг зүгээр өнгөрөөх ёстой юм уу, яах юм бэ?

Энэ бол хуулийнхаа дагуу шалгагдаад явна. Тиймээс би зохих байгууллагуудад хүсэлт, өргөдлөө гаргаад өгчихсөн. Зохиох байгууллагууд нь тухайлбал цагдаагийн дотоод хяналт, аюулгүйн алба руу нь ер нь бол цагдаагийн байгууллага зохих хууль, дүрэм сахиж ийм тодорхой үйл ажиллагуудад өөртөө үйлчилж байгаа тохиолдол байна уу гэдэг асуудлыг шалга...

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...