УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.04.07

Авто машины улсын дугаарын стандартыг шинэчилнэ

Авто машины улсын дугаарыг солих саналаасаа Зам тээврийн яам ухраагүй байна. Тэд холбогдох албаныхнаас санал авч нэгтгэж байгаа юм. Энэ онд биш юм аа гэхэд ирэх жилээс асуудлыг ЗГ-ын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тооцжээ.

- Хөдөлгөөнд оролцож буй 610 мянган авто машины тоо  сар тутамд нэмэгдсээр байна. Авто машины улсын дугаарын стандартыг шинэчлэх ажил тооцооллын шатандаа байгаа. ОУ-ын шаардлага хангасан, латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжих нь зөв гэж Зам тээврийн яам үзэж байгаа юм.

- Тээврийн хэрэгслийн улсын дугаар гэдэг бол тухайн тээврийн хэрэгсэлд олгож байгаа бүртгэлийн дугаар. Манай улсад олгож байгаа улсын дугаар 3 үсэг,4 тооноос бүрдэж байгаа. Одоо 80 гаруй сервис дугаар олгогдож байгаа нь 800 гаруй авто машиныг бүртгэж улсын дугаар болгох боломжтой гэсэн үг. Гэтэл өнөөдөр 610 мянган авто машин хэдийн бүртгэлтэй болжээ. Хот, орон нутгийн харъяалалгүй болсгосноор шилжилт хөдөлгөөнтэй уялдах өргүй зардал багасна гэж яам тооцоолж байгаа.

- 2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 мянга гаруй төмөр дугаар солигдож 600 сая төгрөгний өргүй зардал гаргажээ. Ам долларын ханш өндөр байгаа үед дугаар солих асуудлыг түр хойшлуулахаар болжээ.

2013 онд шилжилт хөдөлгөөний улмаас 30 мянга гаруй төмөр дугаар солигдож 600 сая төгрөгний өргүй зардал гаргажээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: “Хоосон, үр ашиггүй хөрөнгө маш их байгаа. Хэт чамирхал, өндөр хэрэглээ Монголын ард түмнээс авах мөнгө. Зөвхөн Улаанбаатар хотод 6 тэрбум 500 сая долларын машин явж байна гэсэн тооцоог Жаргалсайхан эдийн засагч хийсэн байна. Гэтэл МУ-ын ард түмний, иргэдийнх нь хадгаламж  тэрбум гаруй доллар байна.”

- Манай улсад мөрдөж байгаа журмаар авто тээврийн хэрэгслийн арал бүхий хөдөлгүүр өнгийг засвар хийсний өөрчлөх боломжтой тул тээврийн хэрэгслийн бүртгэлийн үндсэн мэдээллүүдэд зайлшгүй өөрчлөлт ордог. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа авто тээврийн хэрэгслийн улсын дугаар орон нутгийн харъяалалаар байнга солигддог. Иймд бүртгэлийн бодитой санг үүсгэхийн тулд авто тээврийн хэрэгслийн бүртгэлтэй регистрийн дугаар олгохоор болжээ.

- Замын цагдаагийн газраас дугаар олгодог байсныг яам руу шилжүүлсэн ч хэдэн серийг нь өөртөө авч үлдсэнээс болж завхарал үүсчихээд байсан.  Одоогоор 11, 11 гэсэн азын 8 дугаарыг авч устгажээ.