Төмөр замын автобус 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ
Төмөр замын автобус 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ.
2014.04.04

Төмөр замын автобус 6-р сараас нийслэлийнхэнд үйлчилж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийслэлийн Засаг даргын санаачилсан төмөр замаар хүн тээвэрлэх зориулалт бүхий “Railbus”-ыг Улаанбаатар хотод явуулах талаар ярилцсан юм. Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг танилцууллаа.

Улаанбаатар төмөр замаас РА-2 маягийн 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой, 1 замтай үед өдөрт 3 удаа, хос замтай үед өдөрт 6 удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг танилцууллаа.

Дээрх чиглэлд “Railbus” нь тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, иргэдэд үйлчлэх юм.  Харин Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Raildus”-ыг ашиглалтад оруулахын тулд зогсоол, хоёр дахь зам барихтай холбогдуулан газар чөлөөлөх шаардлагатай байгаа юм.

Тиймээс нийслэлийн Засаг дарга газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэнэ гэдгээ хэллээ. Харин нийслэлийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бүтээн байгуулалт, засвар, шинэчлэлийг ажлыг хийж гүйцэтгэнэ.

Жишээ нь Толгойт-УБ-Амгалан хоорондын төмөр замын аюултай бүсийг хашаажуулах, төмөр замын орчмын хорооллыг дуу чимээнээс тусгаарлах ажлыг хийнэ. Ойрын хугацаанд Улаанбаатар төмөр зам, Нийслэлээс хамтарсан ажлын хэсэг байгуулж, дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр боллоо..

Эхний ээлжийн РА-2 маягийн гурван “Railbus”-ыг 2 чиглэлд явуулах аялалыг энэ 6-р сарын 6-наас эхлүүлэхээр талууд харилцан тохирлоо. Харин Хүй долоо худаг болон бусад чиглэлд төмөр замын автобусыг явуулах асуудлыг ажлын хэсэг судлах юм