Би Хууль зүйн сайд болохгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахтай холбогдсон асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлээд буй. Мэдээлэл хийх үеэр хэлэхдээ “Би Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах үндэслэл, шалтгаан, баримтуудаа үдээс хойш хуралдах Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэнэ.
Би хэн нэгэн улстөрч, эсвэл хувь хүний захиалгаар ийм зүйл хийгээгүй. Бас өөрөө Хууль зүйн сайд болох гэсэндээ ч биш. Анх төрийн албан хаагчдын эмнэлэгтэй холбоотой асуудал үүсэхэд л түүнийг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөж байсан ч биеийн байдал муу байсан тул хойшлогдсоор хаврын чуулгантай золгосон. Х.Тэмүүжин гэхээсээ илүү Хууль зүйн сайдынх нь хувьд хариуцлагын асуудлыг хөндөж байгаа юм” гэв.